Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 1 сарын 2-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат Хангай, Цахир, Өлзийт, Өгийнуур, сумдын нутгаар градус 20,6-21,5 бусад сумдын нутгаар 14,7-19,8 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Цахир ,Тариат , Хангай , Хайрхан, ӨндөрУлаан ,Батцэнгэл сумдын нутгаар 8,0 -13,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0-6,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Хангай ,ӨндөрУлаан, Цахир, Өгийнуур , Чулуут , Тариат, Өлзийт ,Батцэнгэл сумдын нутгаар 29,0 -34,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 23,0 -28,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн Өлзийт суманд 6 өдөр, Чулуут ,Өгийнуур сумдад 5 өдөр, Батцэнгэл, ӨндөрУлаан сумдад 3 өдөр, Хангай, Тариат сумдад 2 өдөр, Цахир суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 18,0-24,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт нутгаар 1,0 -11,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга шөнөдөө Өгийнуур суманд 37,0 градус хүйтэн, Өлзийт, Хангай, ӨндөрУлаан сумдад 36,0 градус хүйтэн, Батцэнгэл, Тариат сумдад 35,0 градус хүйтэн , бусад сумдын нутгаар 28,0- 33,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1-3 удаа цас орж 0,0-3,6 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Эрдэнэбулган суманд 3,6 мм , Тариат,Өлзийт,ӨндөрУлаан сумдад хамгийн бага 0,0 мм тунадас унасан байна. Цэцэрлэг, Хайрхан, Цахир сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 9-16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал , Өлзийт, Тариат, Цэцэрлэг, Хотонт, ӨндөрУлаан, Булган ,Төвшрүүлэх , Хашаат, Хангай, Чулуут, Жаргалант сумдын нугтаар секундэт 10 -16 метр, бусад сумдын нутгаар секундэт 9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Хотонт, ӨндөрУлаан сумдад 3 өдөр, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Өлзийт, Булган сумдын нутгаар 2 өдөр, Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт 1-р сарын 2 0 - ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Хашаат , Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар 10 -13 см, дундаж нягт нь 0,24 - 0,32 г/см3 , бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр 2- 9 см , дундаж нягт нь 0,17 - 0,24 г/см3 байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.Аймгийн нийт нутгийн 60 гаруй хувьд нь мал өвөлжилт хүндэрч байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа